Skip to Content

【Токиогийн охидын их сургуулийн багш оюутнууд болон Хигашимураяма хотын ажилтнууд Нарны гэр төвийн үйл ажиллагаатай танилцлаа】

2026 оны гуравдугаар сарын 4 аар
Нарны Гэр , AMGALAN GERELSAIKHAN

Нарны гэр төв нь гадаад гаралтай эцэг эхчүүд, хүүхдүүдэд ээлтэй орчин бий болгож, эх хэл болон япон хэлний дэмжлэг үзүүлэх зэрэг Японд амьдрахад шаардлагатай олон талын дэмжлэг үзүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулж буй билээ. Олон соёлт иргэдийн хамтын ойлголцол, хамт оршин тогтносон нийгмийг бий болгох үйлст судлаачид, орон нутгийн засаг захиргаа, бидний адил иргэний нийгмийн, ТББ-ууд зэрэг олон талын оролцогчид хамтран ажиллах нь чухал гэж бид үздэг. Иймээс Нарны гэр төв маань олон талт хамтын ажиллагааг тогтоохыг зорьж байгаа билээ.
Манай төв дээр Токиогийн Эмэгтэйчүүдийн Их Сургуулийн Олон улсын нийгмийн ухааны тэнхмийн профессор Мацуо Шин болон 4 оюутан, Хигашимураяма хотын Олон соёлт оршихуй, Иргэдийн харилцаа хэлтсийн 3 ажилтан манай төвд айлчилж, санал солилцлоо. Олон талын мэдээлэл туршлага солилцсон ихээхэн үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.
Цаашид харилцаагаа гүнзгийрүүлэн, төрөл бүрийн хэлбэрээр хамтран ажиллана гэдэгт найдаж байна.
Хүрэлцэн ирсэн зочиддоо чин сэтгэлээсээ баярлалаа.

байрлал Шинэ мэдээ
Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайдын яаманд үйл ажиллагаагаа танилцууллаа