Skip to Content

Цэцэрлэгт хүрээлэнд тоглох аян - 2 (Tokorozawa)

July 26, 2025 by
Нарны Гэр , AMGALAN GERELSAIKHAN


Цэцэрлэгт хүрээлэнгүүдээр тойрон тоглох аяны ээлжит уулзалт маань 6 сарын 1 нд Сайтама мужийн Кокү коэнд боллоо.

8 гэр бүл, 2 сартайгаас 13 нас хүртэл нас насны 19 хүүхэд оролцлоо.

Хүүхдүүдийн олонх нь анх уулзсан ч удалгүй ах дүү шиг хамтдаа сайхан тоглож бие биеэсээ холдож ядан харьсан нь эцэг эх бидний цугласан нэгэн зорилго биелэлээ олж сэтгэлд дулаанхан сайхан байлаа.

Хүүхдүүд маань хамтдаа өвсөн дээр хөл нүцгэн гүйж, дээс харайж, халуунд бие биеэ дуурайн цээжээ нүцгэлчихсэн гүйцгээж байгаа нь хөөрхөн байсан.

Хүүхдүүдээ уулзуулж тоглуулахаар ээж аавууд маань Оомияа, Агео, Нэрима гээд газар газраас зорьж ирсэнд үнэхээр их баярлаж байна.

Ээж аавууд бид хүүхдүүдээ тоглуулангаа агаарт гарч, хамтдаа тоглож, туршлагаасаа хуваалцсан нь бидний хувьд ч гэсэн сайхан амралт боллоо.

Сэтгэл гарган хүүхдүүдэд өөрийн зүгээс амттан бэлдэж ирсэн Нарантунгалатаа бас их баярлалаа!

Хүүхдүүд маань шинэ найз нартаа хүүхдийн баярыг тохиолдуулан гараа гаргаж хийсэн жигнэмэг, мэндчилгээний карт бэлэглэсэндээ баяртай байлаа.

Эх үрсийн баяраа хамтдаа дурсамжтай, чөлөөтэй, хөгжилтэй сайхан өнгөрөөсөн ээж аавууддаа баярлалаа!

Дараагийн уулзалтын товыг файс бүүк пэйжээрээ дамжуулан түгээх болноо.

(Зуны халуун сард уулзахдаа устай сэрүүн газар уулзвал гэсэн санал гарсан байгаа )