Skip to Content

Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайдын яаманд үйл ажиллагаагаа танилцууллаа

September 18, 2025 by
Нарны Гэр , AMGALAN GERELSAIKHAN

Өнөөдөр бид Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайдын яаманд зочилж, “Нарны гэр” төвийнхөө үйл ажиллагаа, зорилгоо танилцууллаа.

Энэ үеэр Консулын хэлтсийн дарга Даваажаргал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан атташе Хоролоо, соёл, боловсрол, спортын асуудал хариуцсан хоёрдугаар нарийн бичгийн дарга Майцэцэг нартай уулзаж санал солилцсон бөгөөд тэд маань бидний эхлүүлж буй ажлыг халуун дотноор хүлээн авч, Японд амьдарч буй олон гэр бүлд хэрэгтэй санаачилга гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Цаашид Элчин сайдын яамтайгаа олон талаар хамтран ажиллаж, Японд амьдарч буй хүүхэд, эцэг эхчүүдийн хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагааг хамтдаа бүтээнэ гэдэгтээ итгэлтэй байна.

Та бүхэн ч мөн бидний нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирж, гэр бүлдээ зориулсан энэхүү шинэ орон зайг хамтдаа нээхийг урьж байна!

駐日モンゴル大使館にて活動をご紹介

私たちは在日モンゴル国大使館を訪問し、太陽のゲルの活動についてご紹介し、開会式へご招待いたしました。面会の際、参事官、領事部長のダワージャルガル様、領事部アタッシュ(労働担当)ホルロー様、文化・教育・スポーツ担当第二等書記官のマイツェツェグ様と意見交換を行うことができました

大使館の皆様は私たちの取り組みを温かく受け止めてくださり、日本に暮らす多くのご家庭にとって必要な活動だと評価頂きました

今後、大使館と共にさまざまな面で協力しながら、日本に暮らす子どもたちとご家族のために役立つ活動を共に築いていけると確信しています

ぜひ皆さまも、私たちの開会式にお越しいただき、ご家族のための新しい居場所を一緒に作っていけたら幸いです!

in News