"Нарны гэр" хүүхэд гэр бүлийн төв нь 2025 онд Японд амьдарч буй Монгол гэр бүлүүдийн санаачлага болон "МонКоне" компанийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан.
Эх орноосоо хол өсөж буй хүүхдүүд төрөлх хэл соёлоосоо хөндийрөх, эцэг эхчүүд шинэ нийгэмд дасан зохицоход янз бүрийн бэрхшээлтэй тулгардаг.
Тиймээс бид Монгол хүүхдүүд эх хэл соёлдоо суралцаж хамтдаа уулзаж тоглох, гэр бүлүүд харилцан суралцаж, хамтдаа хөгжих коммюнитийг бий болгох зорилготой үйл ажиллагаа явуулах болно.
Эрхэм зорилго
Алсын хараа
Манай багтай танилцаарай
Dedicated professionals nurturing our children's growth

Гэрэлсайхан Ариунаа
Үүсгэн байгуулагч, Тэргүүн
Япон улсад 20 гаруй жил амьдарч, суралцаж, бизнес эрхэлсэн туршлагатай. Энэ хугацаанд өөрийн туршлага, судалгаанд тулгуурлан Японд ажиллаж, амьдрах, суралцах талаар зөвлөгөө, эх хүүхдийн эрүүл мэндийн боловсролын төсөлд оролцох зэргээр өөрийн олж авсан туршлага болон судалгааны үр дүнгээ идэвхтэйгээр хуваалцаж ирсэн.

Эрдэнэбаатар Батцэцэг
Төсөл хөтөлбөр хариуцсан захирал
Хамтран үүсгэн байгуулагч, түүний төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх туршлага, хүүхдийн эх хэл, соёлыг өвлүүлэн үлдээх хүсэл, шинэ санаанууд нь манай төвөөс санаачлан хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд түлхэц болно гэдэг итгэж байна.

Даваасүрэн Оюунгэрэл
Үйл ажиллагаа хариуцсан захирал
Хамтран үүсгэн байгуулагч, түүний хүүхэд бүрийг хувь хүн гэж үзэх үзэл, ээжүүдийн сэтгэл зүйг ойлгох чадвар, ээжүүдийн өөрчлөлт нь гэр бүлийн өөрчлөлтийг авчирдаг гэх үзэл санаа нь манай хамт олныг нэгтгэдэг.