
Тоглоё, Найзлая
Хүүхдүүд найрсаг, аюулгүй орчинд хамтдаа тоглож, найзлах орчин
Суръя, хөгжие
Хүүхдүүдэд зориулсан Монгол хэл, соёл, Япон хэл болон төрөл бүрийн сонирхолтой сургалтууд

Мэдээлэл авья
Эцэг эхчүүд Японд амьдрах, хүүхэд өсгөх талаар мэдээлэл авч, туршлагаа хуваалцах газар
Өөртөө цаг гаргая
Ээжүүд чөлөөтэй ярилцах, сурах мөн өөртөө цаг гаргах боломжтой
Хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр
Эх хэл, эх соёлоо хамтдаа хамгаалж өвлүүлж үлдээе.
Хүүхдүүд эх орноосоо хол өсөхдөө тухайн нутгийнхаа хэл, соёлд хурдан дасан зохицдог. Гэсэн хэдий боловч эх хэл, соёлоо мэдэж үндэс угсаатайгаа холбоотой байх нь үүнээс илүү чухал юм.
Эх хэлээ хамтдаа суралцаж, монгол хүүхдүүдтэй нөхөрлөж, соёлын ялгаа, ялгаатай байдлаа танин мэдэж хамтдаа суралцая.
- Бага насны хүүхдүүдийн тоглох орчин
- Сургуулийн насны хүүхдийн өдөр өнжүүлэх
- Сургалт: Монгол хэл, Япон хэл, соёл
Эцэг, эхчүүдэд зориулсан хөтөлбөр
Өөрийнхөө, гэр бүлийнхээ, маргаашийн сайн сайхны төлөө хамтдаа суралцая
Мэргэжлийн бусад байгууллагатай холбох
Монгол гэр бүлүүдийн
нэгдэл
Санаанууд амьдралд хэрэгждэг газар
Өв соёлыг өвлүүлэн үлдээх газар
Япон улсад анхны бие даасан төв
Сүүлд нэмэгдсэн блогуудтай танилцаарай
Сүүлд нэмэгдсэн шинэ мэдээлэлтэй танилцаарай
Тусламж хэрэгтэй байна уу?
Зарим нэг байнга асуудаг асуултуудад хариулт аваарай.
Ээжүүдэд зориулсан ямар үйл ажиллагаа байгаа вэ?
Бид сэтгэл санааны дэмжлэг, бясалгал, Япон хэлний хичээл, эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө, ээжүүд хоорондоо ярилцаж амрах боломжтой тохилог кафены хэсэгтэй.
Манай хүүхэд эх хэлээ сурч чадах болов уу?
Мэдээж! Бид Монгол хэл, соёлыг хүүхдэд хөгжилтэй байлгах байдлаар буюу тоглоом, үлгэр болон сонирхолтой үйл ажиллагаануудаар сурахад нь туслах болно.
Хүүхдүүд тоголж байх хооронд ээж нь хамт байх ёстой юу?
Тийм ээ, Манайх хүүхэд харах болон хүүхэд тоглуулах гэсэн 2 үйл ажиллагаа явуулж байгаа.
Танай хөтөлбөрт хэдэн насны хүүхдүүд хамрагдаж болох вэ?
Манай хүүхэд харах үйлчилгээ, тоглоомын өрөө болон Монгол хэл, соёлын сургалт нь 1-10 насны хүүхдүүдэд зориулагдсан. Бид хүүхдийн насны онцлогт тохирсон сургалтыг бий болгож, хүүхэд бүрийг идэвхтэй, оролцоотой байлгах дээр хичээж ажиллах болно.
Танай хөтөлбөр, үйл ажиллагаанд хамрагдахын тулд Японоор ярьдаг байх шаардлагатай юу?
Шаардлагагүй, Бид Монгол, Япон, Англи хэлээр үйл ажиллагаагаа явуулах болно. Таны хэлний түвшингээс үл хамааран хүн бүрийг манай төвд ирэхийг урьж байна.
Танайхаас зохион байгуулж байгаа эвэнтүүдэд хэрхэн хамрагдах вэ?
Манай вэб сайт, сошиал суваг, имэйл болон утасны дугаараар холбогдож бүртгүүлэх боломжтой. Бид зохион байгуулах эвэнтүүдээ тогтмол вэб сайт болон сошиал суваг дээрээ нийтлээд явах болно.
Манай багт нэгдэж хамтдаа өсөж дэвшимээр байвал бидэнтэй холбогдоорой!
Манай чадварлаг хамт олонтой нэгдэж хамтдаа гайхалтай ирээдүйг бүтээцгээе.